Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг баталлаа. Төсвийн байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулан хэлэлцсэн талаарх санал, дүгнэлийг тус Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023-оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2021 онд 7.2 хувь, 2022 онд 4.4 хувь, 2023 онд 6.5 хувь байх, … Continue reading Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа